Одоо доорх Библийн ишлэлүүдийг уншицгаая.
12. Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс
(Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, “Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, –”Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст “Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
(Иохан 21:16-17 ) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд “Надад хайртай юу?” гэхэд Тэр, “Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан “Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос “Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, “ЭЗЭН минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.
Эдгээр ишлэлүүдийн өгүүлж буй зүйлс нь Өөрийн амилалын дараа Эзэн Есүсийн хийсэн болон Өөрийн шавь нартаа хэлсэн зүйл байсан. Эхлээд Эзэн Есүсийн амилалын өмнөх болон дараах байдлын хоорондох ялгааг авч үзэцгээе. Тэр өнгөрсөн өдрүүдийн Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эзэн Есүсийн амилалын дараах байдлыг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “Есүс ирж, хаалга хаалттай байсан ч, голд нь зогсоод, –Энх тайван та нарт байх болтугай гэв.” Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа больж сүнсэн бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байсан ч Тэр хүмүүсийн дунд зогсож, тэдэнд Өөрийгөө харуулж чадаж байсан. Энэ бол дахин амилсны дараах Эзэн Есүс болон амиллаас өмнө махан биетэй амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондох хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр үеийн сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн харагдах байдлын хооронд ямар ч ялгаа байгаагүй боловч тэр үеийн Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс дахин амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, ойлгомжгүй байсан. Энэ нь мөн Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд илүү их зай бий болгосон ба тэр мөчид байгаа Эзэн Есүс илүү нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ ойлголт болон мэдрэмжүүд нь тэднийг, харж эсвэл хүрч болохгүй Бурханд итгэж байсан эрин үе рүү нь гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг баталгаажуулж, Түүний амиллын бодит байдлыг баталгаажуулах боломжийг олгосон. Нэмж хэлэхэд, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр, нэг үр дүн нь хүмүүс, Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс дахин амилсан гэдэгт эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь, Эзэн Есүс амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон явдал нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн. Энэ цагаас эхлэн, Эзэн Есүсийн “алга бололт” эсвэл “зугталтын” улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган үргэлжлүүлэн урагшлах болсон. Тиймээс Нигүүслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуулийн дор байсан хүмүүс тэр үеэс эхлэн албан ёсоор хуулийн дороос гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь дахин амиллын дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм.
Тэр сүнслэг бие байсан юм бол хүмүүс яаж Түүнд хүрч, Түүнийг харж байсан бэ? Энэ нь Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд үзэгдсэний ач холбогдолтой хамаатай юм. Библийн эдгээр ишлэлээс та нар ямар нэг зүйл анзаарав уу? Үндсэндээ сүнслэг бие нь харагдаж, баригддаггүй ба амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн ажил аль хэдийн биелсэн байсан. Иймээс онолын хувьд Тэр хүмүүстэй уулзахын тулд Өөрийн анхдагч төрхөөрөө тэдний дунд эргэж ирэх огтхон ч хэрэггүй байсан, гэхдээ Эзэн Есүсийн сүнслэг бие Томас мэтийн хүмүүст харагдсан нь үүний ач холбогдлыг илүү тодорхой болгож, хүмүүсийн зүрх сэтгэлд илүү гүн шингэсэн. Тэр Томас дээр ирэхдээ, эргэлзэж буй Томасыг Өөрийн гартаа хүргээд түүнд ингэж хэлсэн: “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий.” Эдгээр үгс, эдгээр үйлдэл нь Эзэн Есүсийн амилсныхаа дараахан хэлж, хийхийг хүссэн зүйл биш байсан бөгөөд харин тэдгээр нь загалмайд цовдлогдохоосоо өмнө Түний хийхийг хүсэж байсан зүйл билээ. Хараахан загалмайд цовдлогдоогүй байсан Эзэн Есүс аль хэдийн Томас мэтийн хүмүүсийн тухай ойлголттой болчихсон байсан нь илэрхий юм. Иймээс бид үүнээс юуг харж болох вэ? Тэр Өөрийн дахин амиллын дараа ч Эзэн Есүс хэвээрээ байсан. Түүний мөн чанар өөрчлөгдөөгүй. Томасын эргэлзээ ч дөнгөж эхэлж байсан биш, харин түүнийг Эзэн Есүсийг дагаж байх бүхий л хугацаанд түүн дотор байсан, гэхдээ Тэр үхлээс амилж, сүнслэг ертөнцөөс Өөрийн анхдагч дүртэйгээр, Өөрийн анхдагч зан чанартайгаар болон хүн төрөлхтний талаарх бие махбодтой байх үеийн Өөрийн ойлголттойгоор эргэн ирсэн Эзэн Есүс байсан учраас эхлээд Томасыг олж очин Томасаар Өөрийн хавиргыг тэмтрүүлж, амиллын дараах Өөрийн сүнслэг биеийг түүнд харуулаад зогсохгүй Түүний сүнслэг биеийн оршин тогтнолд хүрч мэдрэхэд түүнийг хүргэж, түүний эргэлзээг бүрмөсөн арилгасан юм. Эзэн Есүсийг загалмайд цовдлогдохоос өмнө Түүнийг Христ гэдэгт Томас үргэлж эргэлзсэн ба итгэж чадаагүй. Бурханд итгэх түүний итгэл нь зөвхөн өөрийн нүдээр харж, өөрийн гараар барьж чадах зүйл дээр л тогтдог байсан. Эзэн Есүс ийм төрлийн хүмүүсийн итгэлийг сайн ойлгодог байлаа. Тэд зөвхөн тэнгэр дэх Бурханд л итгэдэг ба Бурханаас илгээгдсэн Нэгэн эсвэл бие махбодтой Христэд огтхон ч итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байсан. Эзэн Есүсийн оршин тогтнолыг болон Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан гэдгийг түүгээр хүлээн зөвшөөрүүлж, түүнд итгүүлэхийн тулд Тэр Томаст гараа сунган Түүний хавирганд хүрэх боломжийг олгосон. Эзэн Есүсийн амиллын өмнө болон дараа Томасын эргэлзээ ялгаатай байсан уу? Тэр үргэлж эргэлзэж байсан ба Эзэн Есүсийн сүнслэг бие түүн дээр биечлэн ирж Томасыг Өөрийн бие дэх хадаасны сорвинд хүргэхийг эс тооцвол өөр хэн ч түүний эргэлзээг тайлж чадахгүй, хэн ч түүнийг эргэлзээнээс нь салгаж чадахгүй байв. Иймээс Эзэн Есүс түүнийг Өөрийн хавирганд хүргүүлж хадаасны сорвинуудыг бодитоор оршин байгааг мэдрүүлсэн цагаас хойш Томасын эргэлзээ арилж, тэр Эзэн Есүс дахин амилсныг үнэхээр мэдэж, Эзэн Есүс бол жинхэнэ Христ, бие махбод болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэсэн. Хэдийгээр энэ удаад Томас эргэлзэхээ больсон боловч Христтэй уулзах боломжоо үүрд алдсан юм. Тэр Түүнтэй хамт байх, Түүнийг дагах, Түүнийг мэдэх боломжоо үүрд алдсан. Эзэн Есүсийн харагдах байдал болон Түүний үгс нь эргэлзээгээр дүүрэн байсан хүмүүсийн итгэлийг дүгнэлт, ялын тогтоолоор хангасан. Тэрээр эргэлзэгчдэд хэлэхийн тулд, зөвхөн тэнгэрт байдаг Бурханд итгэдэг харин Христэд үл итгэгчдэд хэлэхийн тулд Тэр Өөрийн бодитой үг, үйлдлийг ашигласан: Бурхан тэдний итгэлийг сайшаадаггүй, мөн эргэлзээгээр дүүрэн дагаж байгаа тэдний байдлыг сайшаагаагүй. Тэд Бурханд болон Христэд бүрэн итгэсэн тэр өдөр нь л Бурхан Өөрийн агуу ажлыг дуусгасан өдөр байх юм. Мэдээж тэр өдөр нь мөн тэдний эргэлзээ нь ялын тогтоол хүлээн авсан өдөр байсан. Христэд хандах тэдний хандлага тэдний хувь заяаг тодорхойлсон ба тэдний зөрүүд эргэлзээ нь, тэдний итгэл ямар ч үр дүн авчраагүйг илтгэж, тэдний хөшүүн байдал нь тэдний итгэл найдвар талаар болсныг илтгэж байсан. Тэнгэр дэх Бурханд итгэх тэдний итгэл нь төсөөлөл дээр тулгуурласан ба Христэд эргэлзэх тэдний эргэлзээ нь үнэндээ тэдний Бурханд хандах жинхэнэ хандлага байсан учраас хэдий тэд Эзэн Есүсийн бие дээрх хадаасны сорвинд хүрсэн ч гэсэн тэдний итгэл нь хэрэггүй зүйл хэвээр байсан бөгөөд тэдний үр дүнг хий хоосон оролдлого гэж л дүрсэлж болох юм. Эзэн Есүсийн Томаст хэлсэн зүйл нь мөн бүх хүнд зориулагдсан нь тодорхой байсан: Дахин амилсан Эзэн Есүс бол анх гучин гурван жил хагасыг хүн төрөлхтний дунд ажиллаж өнгөрөөсөн Эзэн Есүс юм. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийн сүүдэрт хөндийг туулж, дахин амиллыг мэдэрсэн боловч Түүний бүх талууд нь ямар ч өөрчлөлтийг туулаагүй. Хэдий Тэр одоо Өөрийн бие дээрээ хадаасны сорвитой ч, хэдий Тэр дахин амилж булшнаас алхан гарч ирсэн ч, Түүний зан чанар, хүн төрөлхтний талаарх Түүний ойлголт, хүн төрөлхтөнд хандах Түүний цаад санаа нь өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Түүнчлэн, загалмайнаас буун ирж, нүглийг ялж, бэрхшээлийг ялж, үхлийг ялсан гэдгээ Тэр хүмүүст хэлсэн. Хадаасны сорвинууд нь ердөө л Тэр Сатаныг ялсны нотолгоо, бүх хүн төрөлхтнийг амжилттайгаар аврахын тулд нүглийн төлөөх тахил болсны нотолгоо байсан юм. Тэр хүн төрөлхтний нүглийг аль хэдийн Өөртөө үүрсэн ба Өөрийн золин авралын ажлаа дуусгасан гэдгээ Тэр хүмүүст хэлж байсан. Тэр Өөрийн шавь нартай уулзахаар эргэн ирэх үедээ тэдэнд Өөрийн дүр төрхөөрөө ингэж хэлсэн: “Би амьд хэвээрээ, оршин байгаа хэвээрээ; өнөөдөр Би та нарын өмнө үнэхээр зогсож байна, иймээс та нар Намайг харж, Надад хүрч болно. Би үргэлж та нартай хамт байх болно.” Эзэн Есүс мөн Томасын тохиолдлыг хожмын хүмүүст зориулсан анхааруулга болгон ашиглахыг хүссэн: Хэдийгээр чи Эзэн Есүст итгэдэг ч Түүнийг харж ч эсвэл хүрч ч чадахгүй, гэхдээ чи өөрсдийн жинхэнэ итгэлээр ерөөгдвөл жинхэнэ итгэлээрээ дамжуулан Эзэн Есүсийг харж болно; ийм хүмүүс ерөөгдөнө.
Библид бичигдсэн, Эзэн Есүсийн Томас дээр ирэхдээ хэлсэн үг нь Нигүүлслийн эрин үеийн бүх хүмүүст асар их тус болсон. Түүний харагдах байдал болон Томаст хэлсэн үг нь ирээдүйн үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ба тэдгээр нь үүрдийн ач холбогдлыг агуулдаг. Томас нь Бурханд итгэдэг боловч Бурханд эргэлздэг хүмүүсийг төлөөлдөг. Тэд сэжиглэмтгий зантай, сэжиг бүхий зүрх сэтгэлтэй, урвамтгай бөгөөд Бурханы хийж чадах зүйлд итгэдэггүй. Тэд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний удирдлаганд итгэдэггүй ба бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй. Гэсэн хэдий ч, Эзэн Есүсийн амилал нь тэдний нүүр рүү алгадахтай адил байсан ба энэ нь мөн тэдэнд өөрсдийн эргэлзээг нээн илрүүлэх, өөрсдийн эргэлзээг таних, өөрсдийн урвалтыг хүлээн зөвшөөрч, тэгснээр Эзэн Есүсийн оршин тогтнол болон амилалд үнэхээр итгэх боломжийг олгосон. Томаст тохиолдсон зүйл нь хожмын үеийнхэнд зориулсан анхааруулга, сануулга байсан, ингэснээр илүү олон хүмүүс Томас шиг эргэлзэхгүй байж, хэрвээ эргэлзвэл харанхуйд живэх болно гэдгийг өөрсдөдөө анхааруулж чадах юм. Хэрвээ чи Бурханыг яг Томас шиг дагаж, Бурхан оршин байдаг уу, үгүй юу гэдгийг баталж, нотолж, эргэцүүлэхийн тулд Эзэний хавирганд хүрч, Түүний хадаасны сорвийг мэдрэхийг үргэлж хүсэж байвал Бурхан чамайг хаях болно. Иймээс Эзэн Есүс хүмүүсийг Томас шиг зөвхөн нүдээрээ харсан зүйлд л итгэдэг биш, харин цэвэр, үнэнч хүн байж Бурханы талаар эргэлзээ өвөрлөхгүйгээр зөвхөн Түүнд итгэж дагахыг шаарддаг. Ийм хүн ерөөгддөг. Энэ бол Эзэн Есүсийн хүмүүсээс тавьж буй тун жаахан шаардлага, Өөрийн дагалдагчиддаа өгсөн анхааруулга юм.
Энэ бол эргэлзээгээр дүүрэн хүмүүст хандах Эзэн Есүсийн хандлага билээ. Иймээс Түүнд үнэнчээр итгэж, дагаж чадсан хүмүүст Эзэн Есүс юу хэлж, юу хийсэн бэ? Эзэн Есүсийн Петрт хэлсэн зүйлтэй холбоотой зүйлийг бид одоо авч үзэх болно.
Энэ харилцан ярианд Эзэн Есүс Петрээс нэг зүйлийг дахин дахин асуусан: “Петр, чи Намайг хайрладаг уу?” Энэ бол Эзэн Есүсийн Өөрийн амиллын дараа, Петртэй адил Христэд итгэж Эзэнийг хайрлахыг хичээж байсан хүмүүсээс шаардаж байсан илүү өндөр стандарт юм. Энэ асуулт нь мөрдлөг шиг, байцаалт шиг байсан ба түүнээс ч илүүгээр энэ нь Петр шиг хүмүүст тавьсан шаардлага, хүлээлт байсан. Тэр энэ лавлах аргыг ашигласан, ингэснээр хүмүүс өөрсдийгөө дүгнэж, өөрсдийгөө шалгах байсан: Эзэн Есүсийн хүмүүст тавьдаг шаардлага юу вэ? Би Эзэнд хайртай юу? Би Бурханыг хайрладаг хүн мөн үү? Би Бурханыг яаж хайрлах ёстой вэ? Хэдийгээр Эзэн Есүс энэ асуултыг зөвхөн Петрээс асуусан боловч яг үнэндээ Өөрийн зүрх сэтгэлд Тэр Петрээс асуулт асуух энэ боломжийг ашиглан Бурханыг хайрлахаар зорьдог илүү олон хүмүүсээс ийм асуулт асуухыг хүссэн. Петр зүгээр л ийм хүмүүсийн төлөөлөгч байж, Эзэн Есүсийн амнаас байцаалтыг хүлээн авахаар ерөөгдсөн юм.
“Энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж Эзэн Есүс амилсныхаа дараа Томаст хэлсэнтэй харьцуулбал, “Иоханы хүү Симон оо, Надад хайртай юу?” гэж Тэр Петрээс гурван удаа асуусан нь, Эзэн Есүсийн хандлагын хатуу чанд байдал болон асуух явцдаа Түүний мэдэрсэн яаралтай байдлыг илүү сайн мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Томас зальтай уг чанараараа эргэлзсэний тухайд гэвэл Түүний хадаасны сорвинд гараараа хүрэх боломжийг Эзэн Есүс түүнд олгосон, энэ нь түүнийг Эзэн Есүс бол дахин амилсан хүний Хүү гэдэгт итгүүлж, Христ хэмээх Эзэн Есүсийн ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Хэдийгээр Эзэн Есүс Томасыг хатуу ширүүнээр зэмлээгүй, мөн Тэр түүний талаарх ямар нэг тодорхой шүүлтийг үг яриагаараа илэрхийлээгүй боловч тийм хүмүүст хандах Өөрийн хандлага болон шийдэмгий байдлыг харуулах явцдаа Тэр бодитой үйлдлээр нь дамжуулан түүнийг ойлгосноо Түүнд мэдэгдсэн. Эзэн Есүсийн ийм төрлийн хүмүүст тавих шаардлага, хүлээлтийг Түүний хэлсэн зүйлээс харж чадахгүй. Учир нь Томас шиг хүмүүст зүгээр л жинхэнэ итгэлийн учиг байдаггүй. Тэдэнд тавих Эзэн Есүсийн шаардлага нь зөвхөн ийм байсан ба харин Петр шиг хүмүүст илчилсэн Түүний хандлага нь бүхэлдээ өөр байсан. Тэр Петрээс гараа сунган Түүний хадаасны сорвинд хүрэхийг шаардаагүй ба мөн Тэр Петрт: “итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж хэлээгүй. Үүний оронд Тэр Петрээс нэг асуултаа дахин дахин асуусан. Энэ нь Христийн дагалдагч бүхнийг өөрийн эрхгүй гэмшиж, айж мөн Эзэн Есүсийн санаа зовсон, гунигтай байдлыг мэдрэхэд хүргэдэг тунгаан бодууштай, утга учиртай асуулт байсан. Тэд асар их өвдөж, зовж байхдаа Эзэн Есүсийн анхаарал, Түүний санаа зоволтыг илүү их ойлгож чаддаг; тэд Түүний чин сэтгэлийн сургаал ба ариун, шударга хүмүүст тавих хатуу чанд шаардлагуудыг ухаардаг. Эзэн Есүсийн асуулт нь, эдгээр энгийн үгсэд илчлэгдсэн хүмүүсээс хүсэж буй Эзний хүлээлт нь, зөвхөн Түүнийг итгэж, дагах биш харин хайранд хүрч, өөрийн Эзнийг хайрлаж, өөрийн Бурханыг хайрлах юм гэдгийг хүмүүст мэдрүүлдэг. Ийм төрлийн хайр нь санаа тавих, дуулгавартай байх юм. Энэ нь хүмүүсийн Бурханы төлөө амьдарч, Бурханы төлөө үхэж, бүх зүйлээ Бурханд зориулж, бүх зүйлээ Бурханы төлөө зарцуулж, өгөх явдал юм. Ийм төрлийн хайр нь мөн Бурханыг тайвшруулж, Түүнд гэрчлэлийг эдлэх боломж олгож, Түүнд амрах боломж олгодог. Энэ нь хүн төрөлхтний Бурханд өгч байгаа эргэн төлөлт, тэдний хариуцлага, үүрэг, даалгавар бөгөөд энэ нь хүн төрөлхтний насан туршдаа дагах ёстой зам юм. Эдгээр гурван асуулт нь Петр болон төгс болгуулах боломжтой бүх хүмүүст тавих Эзэн Есүсийн шаардлага болон сургамж байсан юм. Петрийг амьдралын замаа гүйцээхэд хөтөлж, зоригжуулсан зүйл нь энэ гурван асуулт байсан бөгөөд Эзнийг гэсэн өөрийн хайрын улмаас, Эзний зүрх сэтгэлд анхаарал тавьж, Эзэнд дуулгавартай байж, Эзэнд тайвшрал өгч, энэ хайрын улмаас өөрийн бүхий л амьдрал болон бүхий л оршихуйг өргөл болгохын тулд Петрийг төгс болгуулах замаа эхлэхэд хүргэж, түүнийг хөтөлсөн зүйл нь Эзэн Есүсийн явахдаа асуусан асуултууд байсан юм.
Нигүүлслийн эрин үед Бурханы ажил нь үндсэндээ хоёр төрлийн хүмүүсийн төлөө байсан. Эхнийх нь Түүнд итгэж, дагаж байсан, Түүний тушаалыг сахиж байсан, загалмайг үүрч, Нигүүлслийн эрин үеийн замыг баримталж чадах хүмүүс байсан юм. Ийм төрлийн хүн Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы нигүүлслийг хүртэнэ. Хоёр дахь төрлийн хүмүүс нь Петр шиг, төгс болгуулах хүмүүс байсан. Иймээс Эзэн Есүс дахин амилсныхаа дараа эхлээд энэ хоёр маш их утга учиртай зүйлийг хийсэн. Нэгийг нь Томаст, нөгөөг нь Петрт хийсэн. Энэ хоёр зүйл нь юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы жинхэнэ санаархлыг төлөөлдөг үү? Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийг төлөөлдөг үү? Томас дээр хийсэн Түүний ажил нь хүмүүст, эргэлзэхгүй байж, зүгээр л итгэхийг анхааруулах явдал байсан. Түүний Петр дээр хийсэн ажил нь, Петр шиг хүмүүсийн итгэлийг бэхжүүлж, ийм хүмүүст тодорхой шаардлага тавьж, тэдний зорих ёстой зорилго юу вэ гэдгийг харуулах явдал байлаа.
Эзэн Есүс дахин амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн цаад санаа болон хүмүүсээс хүлээж буй хүлээлтийг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан болохын хувьд энэ нь Түүнийг махан биед байхад нь болсон уу эсвэл загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа сүнслэг биед байхад нь болсон уу гэдэг нь хамаагүй—хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зовнил болон хүмүүст тавих шаардлага нь өөрчлөгдөөгүй. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавь нарынхаа төлөө санаа зовж байсан; Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр хүн нэг бүрийн байдлыг сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан, мэдээж нас барж, дахин амилж, сүнслэг бие болсны дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт нь бие махбодтой байх үеийнхтэйгээ адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдгийг бүрэн ойлгоогүй байгааг Тэр мэдэж байсан, харин бие махбодтой байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр дахин амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас ирсэн, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд тун ойлгомжтой болгосон бөгөөд Өөрийн илрэлт болон Өөрийн амиллын баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, учир шалтгаан болгон ашигласан. Түүний үхлээс дахин амилсан нь Түүнийг дагасан бүх хүмүүсийг хүчирхэгжүүлээд зогсохгүй мөн Нигүүслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон, тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүсийн амиллын дараах илрэлт нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэж чи хэлэх үү? Хэрвээ чи тэр үед Томас юм уу Петр байж таараад, ийм утга учиртай энэ зүйл чиний амьдралд тохиолдсон бол энэ нь чамд ямар үр нөлөө үзүүлэх байсан бэ? Чи үүнийг өөрийн Бурханд итгэх амьдралынхаа хамгийн сайн бөгөөд хамгийн агуу үзэгдэл гэж үзэх үү? Чи үүнийг Бурханыг дагах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хичээх болон өөрийн амьдралдаа Бурханы хайрыг эрж хайх жолоодогч хүч гэж үзэх үү? Энэхүү хамгийн агуу үзэгдлийг түгээхийн тулд чи насан туршийн хичээл чармайлтаа зориулах уу? Эзэн Есүсийн авралыг түгээх явдлыг чи Бурханаас хүлээн авсан үүрэг даалгавраа болгох уу? Хэдийгээр та нар үүнийг туулаагүй ч гэсэн, Томас болон Петрийн хоёр тохиолдол нь орчин үеийн хүмүүс, Бурханы хүсэл болон Бурханы талаар тодорхой ойлголттой болоход хэдийн хангалттай юм. Бурхан махан биетэй болсныхоо дараа, хүн төрөлхтний дунд орж хүний амьдралыг биечлэн туулсныхаа дараа, хүн төрөлхтний завхрал болон хүний амьдралын нөхцөл байдлыг харсныхаа дараа махан бие дэх Бурхан хүн төрөлхтний сул дорой байдал, уйтгар гуниг, өрөвдөлтэй байдлыг мэдэрсэн гэж хэлж болох юм. Бурхан бие махбодтой болох зуураа Өөрийн хүн чанарын улмаас, Өөрийн махан бие дэх зөв совингийн улмаас хүн төрөлхтний нөхцөл байдлыг илүү их өрөвдөх болсон. Энэ нь Түүнийг Өөрийн дагалдагчиддаа илүү анхаарал хандуулахад хүргэсэн. Эдгээр нь магадгүй та нарын ойлгож чадахааргүй зүйл байж болох боловч Би Өөрийн дагалдагч нэг бүрийн төлөөх Бурханы санаа зоволт, анхаарлыг Би, хүчтэй анхаарал гэсэн энэ хэллэгээр дүрсэлж чадна. Хэдийгээр энэ нэр томьёо нь хүний хэлнээс гарсан боловч, хэдийгээр энэ нь хүний хэллэг боловч энэ нь Өөрийн дагалдагчдаа гэсэн Бурханы мэдрэмжийг үнэхээр илэрхийлж, дүрсэлдэг. Хүмүүсийг гэсэн Бурханы хүчтэй анхаарлын тухайд гэвэл, өөрсдийн дадлага туршлагын явцад та нар үүнийг аажмаар мэдэрч, үүнийг амсах болно. Гэсэн хэдий ч, өөрийн хувийн зан чанарыг өөрчлөхөөр зорьсны үндсэн дээр Бурханы зан чанарыг аажмаар ойлгосноор л энэ нь биелнэ. Эзэн Есүсийн илрэлт нь дагалдагчиддаа тавих Өөрийн анхаарлыг хүн чанараараа бодитой болгож, Өөрийн сүнслэг биедээ эсвэл та нарын хэлдгээр Өөрийн бурханлаг чанартаа үүнийг дамжуулан өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин мэдэрч туулах боломж олгосон ба мөн түүнчлэн Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчтэйгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүмүүсийн итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө юм гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагалдагчдад мөнхийн баталгааг өгсөн ба Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр мөн шинэ эрин үе дэх Өөрийн ажлын үе шатыг нээсэн юм.